Төвийн зургаан дүүрэгт 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон парламентад суудалтай дөрвөн намын бүлгийн дарга нарт хандан шаардлага хүргүүллээ.
Учир нь 2025 оны тавдугаар сараас гэрэл зурагчдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орохыг хориглоод байгаа юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын мэдээлэл авах, хэвлэн нийтлэх эрх чөлөө, улмаар иргэдийн мэдэх, мэдээллээр хангагдах гэсэн Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг хөндсөн гэж үзэн, эсэргүүцэж байгаагаа холбооноос илэрхийлэв. Иймд шийдвэрээ эргэн харж, гэрэл зургийн сурвалжлагчдын ажил үүргээ гүйцэтгэх боломж, эрхийг хангаж өгөхийг шаардаж, албан бичиг хүргүүлсэн байна.