Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад ирлээ

Хамтарсан Засгийн газраас АН, Хүн намыг гаргах, эсэх асуудалд УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, “Айл нь хөөвөл явах л байх. Ямар ч дүрэм журмын дагуу биш дурандаа очоод суучихсан шүү дээ. Баян айлд хүргэн орчхоод, өнөө айлынх нь жаахан ааш хөдлөөд хөөж байгаа юм шиг л зүйл болж байна. УИХ-ын гишүүн болж байгаа бүх хүн Үндсэн хууль дээр гараа тавьж тангараг өргөдөг. Энэ Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж байгуулсан. Тухайн үед хууль бус гэдгийг нь би хэлж байсан” гэв