
Өнөөдөр их тэнгэрийн ам орчим зам тээврийн ноцтой осол гарсан бөгөөд цахим орчинд бичлэг нь цацагдаад буй. Тэгвэл тээврийн цагдаагийн албанаас тус ослын талаар мэдээлэв.
Цагдаагийн байгууллагад энэ оны 04-р сарын 06-ны өдрийн 15:00 цагт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бага тэнгэрийн амны зүүн тал уулын зам дээр Хова маркийн тээврийн хэрэгсэл, Тоёота акуа маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 зорчигч нас барж, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж авч байна.
Шалгалтын явцад Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь урсгал сөрсөн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдож байна. Тухайн осол хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээлээ.
Түүнчлэн сүүлийн үед бүртгэгдэж байгаа ослын шалтгааны дийлэнх хувийг хурд хэтрүүлэх, урсгал сөрөх, суудлын бүс хэрэглээгүйгээс гэмтэх, амь нас хохирох харамсалтай тохиолдлууд эзэлж байна.
https://www.facebook.com/share/v/19S3VNHUCr/?mibextid=wwXIfr
Мөн Нийслэл болон Орон нутгийн замд гарч байгаа дийлэх ослын шалтгаан нь гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх энэ байдлаас болж эсрэг урсгалаас ирж байгаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хүний амь хохирч гэмтэж бэртэх тохиолдлууд бүртгэгдэж байна. Иймд жолооч нар анхаарал болгоомжтой байж, хурд хэтрүүлэхгүй байхыг анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.