
Өнгөрсөн лхагва гарагт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “Татвар, төлбөр нэмдэг байдлыг Засгийн газраас хориглох шийдвэр гаргасан гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэж мэдэгдсэн. Мэдэгдэлтэй холбогдуулан тэрээр тайлбар хэллээ.
-Засгийн газар шийдвэр гаргаад, чиглэлээ хүргүүлээд явна. Гэтэл хууль санаачлах субъектүүд, нутгийн өөрөө удирдах байгууллагууд тухайн бүс нутагтаа тодорхой татвар, төлбөр хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлээд яваад байдаг. Тэгэхээр Засгийн газраас нэгдмэл байр суурьтайгаар, цаашид аль ч салбар төлбөр хураамжаа нэмэхгүй байх чиглэл өгч байгаа юм. Шууд чиглэл хүргүүлээд цуцлуулах боломжгүй. Одоо бол нутгийн өөрөө удирдах байгууллагад чиглэл хүргүүлж байгаа болохоос биш ИТХ-аараа шийдвэрээ гаргах ёстой.
-Нэмэгдсэн татвар хэвээрээ хэрэгжинэ гэсэн үг үү?
-Үүнийг ИТХ дахин хэлэлцэх хэрэгтэй. Засгийн газар нэгэнт шийдвэр гаргасан. ИТХ үүнийгээ эргэж хараад, дахин шийдвэр гаргах хэрэгтэй. Нийслэл, аймаг аль аль нь. Зохицуулах хороод төлбөр хураамжаа нэмсэн бол Засгийн газарт мэдээлэх үүрэгтэй