
Үндэсний манлай үйлдвэр АПУ ХК нь 1924 онд байгуулагдсан.
Тус компани АПУ ХК болон АПУ Дэйри, АПУ Трейдинг гэж хуваагддаг. Ингэхдээ, сүү, цагаан идээ, ус, ундаа хэрэглэгчдийн хэрэглээ бүрд нь тохирсон бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа аж.
Жишээлбэл, бидний сайн мэдэх Дээж сүү, ааруул, Baby shark, Оргилуун ус, Тэрэлж, Сэлэнгэ хийжүүлсэн ундаа гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг олон нийт андахгүй.
Энэ жилийн Цагаан сараар АПУ компани “Бахархалт Монгол-Соёлоор гоёно” уриалга дэвшүүлж, дотооддоо үйлдвэрлэсэн эрүүл хүнсээ хэрэглэгчдэдээ танилцуулж байгаа аж. Үүнтэй холбоотойгоор АПУ ХК-ийн маркетингийн менежер О.Одбаяртай ярилцлаа.
–АПУ компани энэ Цагаан сараар “Бахархалт Монгол – Соёлоор гоёно” уриалга дэвшүүлж байгаа юм байна. Энэ уриалгыг яагаад гаргах болсон бэ?
-Сүүлийн жилүүдэд монголчууд импортын бараа бүтээгдэхүүнийг илүүд үзэх хандлага ажиглагдаж байна. Мэдээж ямар бүтээгдэхүүн сонгох нь хэрэглэгчийн эрх. Гол нь хаана үйлдвэрлэсэн, хаяг, шошго тодорхойгүй бүтээгдэхүүний худалдаа ихсэж байна.
Ялангуяа хөрш орнуудад үйлдвэрлэж байгаа хуурамч бараа, бүтээгдэхүүнээс үүдэлтэй хүний эрүүл мэндэд учрах эрсдэл өндөр байна.
Иймд монголчуудын хүнсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, “Бахархалт Монгол-Соёлоор гоёно” гэсэн компанит ажлыг эхлүүлээд явж байна. Энэхүү компанит ажлынхаа хүрээнд үндэсний үйлдвэрлэлийнхээ сор болсон бараа бүтээгдэхүүн, үйлдвэрлэгч нарыг манай уриалгад нэгдэхийг уриалж байгаа.
Мөн иргэд, олон нийтийг үндэсний үйлдвэрлэлээ дэмжээсэй гэдэг үүднээс Улаанбаатар хот болон орон нутагт зохион байгуулж байгаа үзэсгэлэн худалдаануудад оролцож байна. Тодруулбал, Дархан, Эрдэнэт хот, АСА арена, UB palace, Буянт ухаан, Мишээл экспод зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Үзэсгэлэн худалдаануудад сүү, цагаан идээ, ус, ундаа гэх мэтчилэн үйлдвэрлэдэг бүх бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн болон бөөний үнээр хэрэглэгчдэд санал болгож байгаа. Энэ нь “Бахархалт Монгол-Соёлоор гоёно” компанит ажлын гол зүйл юм.
-Танай компани хэдэн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг вэ. Компанийн бүтээгдэхүүнүүдийн бусдаас ялгарах онцлог нь юу вэ. Энэ Цагаан сараар шинэ бүтээгдэхүүн гаргаж байгаа юу?
-Бид энэ жил өөрсдийн үйлдвэрлэдэг сайн чанарын ус, ундаа, сүү, цагаан идээ гээд монгол түмний өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг олон улсын чанар, стандартын дагуу үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэж байна.
Тийм учраас манай бараа бүтээгдэхүүнд эргэлзэх шаардлага байхгүй. Энэ жил АПУ компани иргэдийн таашааж хэрэглэдэг брэнд бүтээгдэхүүнүүдийн сав, баглаа, боодлыг Цагаан сард зориулж шинэчилж, сайжруулсан.
АПУ компани нийгэм рүү чиглэсэн олон төрлийн ажил зохион байгуулдаг. Тодруулбал, монголчуудын сүүний хэрэглээ байх ёстой хэмжээнээс 6 дахин бага байгааг эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Иймд манай компанийн зүгээс монгол хүн эрүүл байхын тулд заавал сүү, цагаан идээ хэрэглэх ёстой гэдэг уриалгыг хоёр жилийн турш явуулж байгаа.
Түүнчлэн, монгол үндэсний уламжлалт бүтээгдэхүүн болох шимийн архины Шигүдэри брэндийг онцолж байгаа. Айл болгоны гэрт манай компанийн сүү, цагаан идээ, ус, ундаа гээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн байгаасай.
-Ер нь борлуулалт ямар байна вэ. Хэрэглэгчид үндэсний үйлдвэрлэлээ хэр дэмжиж, тэдний бүтээгдэхүүнүүдэд хэр сэтгэл ханамжтай байгаа вэ?
-Энэ жил олны танил хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг уриалга явуулж байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр худалдан авалт хийж байгаа хүмүүс сэтгэл ханамж өндөртэй байгаа. Хэрэглэгчид манай бараа бүтээгдэхүүнийг маш сайн мэддэг болжээ.
Дээжийн өнгөтэй ааруул, Baby shark, Тэрэлж, Сэлэнгэ гээд зорьж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээ авч байгаа хүн олон байна.
Хөгшин ч бай, залуу ч бай үндэсний үйлдвэрлэлдээ итгэлтэй худалдан авалт хийдэг болсныг харах сайхан байна.
АПУ компани хоёр жилийн өмнө их наядын үнэлгээнд хүрсэн. Бидний хөдөлмөрийн үр шим их наядын үнэлгээтэй компани болж чадсанд баяртай байдаг.
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийнхээ талаар илүү онцлон тайлбарлавал?
-Бид хэрэглэгчдийнхээ эрх ашигт анхаарч хэрэглээ болгонд нь тохируулан бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
Тухайлбал, Монголын зах зээлд төдийлөн танигдаагүй ч Европын оронд эрэлт өндөртэй байдаг Promilk буюу лактосгүй сүүг манай компани үйлдвэрлэдэг. Мөн АПУ компани сав, баглаа, боодлынхоо чанарт илүү анхаарч, сайжруулалтыг хийж байна.
Сонирхолтой баримт дурдахад, Дээж сүүг цаасан савлагаатай анх үйлдвэрлэж байсан. Хүмүүс цаас нь сүүгээ уудаггүй юм уу гэж олон асуудаг байлаа.
Харин одоо зах зээл дээр худалдаалж байгаа сүү цаасан савлагаа руу шилжсэн харагдаж байна.
-Танай компанид нийт хэдэн хүн ажиллаж байна вэ. Бусад ажил олгогчдоос ялгарах онцлог юу вэ?
-АПУ компани нийт 2600 гаруй ажилтантай.
Манай компанид ажилладаг хүмүүс өөрсдийнхөө үнэ цэн, хүч, хөдөлмөрөө шингээж үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүддээ хайртай байдаг. АПУ компани үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ ажилчдадаа байнга хэрэглэх боломж, бололцоог гаргаж өгдөг.
Мөн манай компанийн ажилчид карьерын хувьд өсөж, дэвжих боломж их. Жишээлбэл, би 2017 онд борлуулалтын дэмжих ажилтан буюу дэлгүүрийн өрөлт, хураалтын ажлаас гараагаа эхэлж байсан. Харин 2025 он хүртэлх найман жилд долоон удаа тушаал дэвших болон хөндлөнгийн шилжилт хийх боломж гарсан.
Мөн нийгэм болон халамжийн хүрээнд уян хатан, хөнгөлөлтийн бодлого ихтэй. Сургалт, хөгжлийн тал дээр ч бас түлхүү анхаардаг.
-Цаашдаа бүтээгдэхүүний нэр, төрөл, чанар, стандартын хувьд ямар дэвшил гаргахаар зорьж байгаа вэ?
-Бид цаашдаа эрүүл монгол хүн рүү чиглэлээр илүү ажиллаж эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, худалдаанд гаргах болно. Үүний жишээ бол манай компанийн үйлдвэрлэдэг pro гээд ус. Энэхүү усанд хүний биед шаардлагатай эрдэс, минералуудыг агуулсан.
Мөн манай D витаминтай сүү байна.
Ер нь монгол үндэсний үйлдвэрлэлийн брэндийг сайн хөгжүүлж чадсан цагт олон улсын брэндүүдтэй өрсөлдөхүйц болно.
Манай бүтээгдэхүүнүүдийг импортоор авах сонирхолтой улсын тоо нэмэгдэж байгаа.
-Ярилцсанд баярлалаа.