
Ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр цэнгэл наадам болоход 11 хоногийн хугацаа үлдээд байна. Үзэгч та бүхэнд улсын цол авах боломжтой аймаг, цэргийн цолтой бөхчүүдийг цувралыг танилцуулж байна. Эхний цувралаа хүргэе.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн хурц бадрангуй Арслан Д.Алтанцоож эрэмбэлэгдэж байна. Тэрээр энэ жилийн бүх цэргийн баяр наадамд түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн билээ. Мөн түүнчлэн заал танхимын барилдаанд тэр дундаа Алтан цомын халз барилдаанд амжилттай сайн барилдсан юм. Тэрээр бөхчүүдийн чансаагаар 9 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна.

Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Алдар спорт хорооны бөх Н.Амгаланбаатар эрэмбэлэгдэж байна. Тэрээр энэ жилийн бүх цэргийн баяр наадмаар зургаа давж их шөвгийн дөрөвт үлдэж, чимэг нэмсэн билээ. Заал танхимын барилдаанд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн амжилтаараа бөхчүүдийн чансаагаар 2 дугаар байранд эрэмбэлэгдэж байна.
Ховд аймгийн Мөст сумын харьяат Аймгийн арслан М.Баяржавхлан эрэмбэлэгдэж байна. 2025-2026 оны МҮБХ-ноос зохион байгуулагдаг бөхийн барилдаанд түрүү, үзүүрт хүрч барилдаж, бөхчүүдийн чансаагаар 1 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, Хилчин спорт хорооны бөх Аймгийн хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар юм. Улсын цол авах бөхчүүдийн тоонд орох бөгөөд 2025 онд болсон Бүх цэргийн наадамд түрүүлж, бадрангуй чимэг хүртсэн. Цэргийн наадамд түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүд улсын цол авдаг.
Увс аймгийн Түргэн сумын харьяат Увс нуур дэвжээний бөх Б.Цагаанбанди эрэмбэлэгдэж байна. Тэрээр энэ жилийн заал танхимын барилдаанд онцгой сайн барилдаж, Алтан цомын барилдаанд Хамаг Монгол багаас оролцож, чухал барилдаан, даваануудыг авч үзэгч, дэмжигчдын итгэлийг олж авч байгаа юм.









