
Улаанбаатар хотын хаа сайгүй streetfood буюу гудамжинд хооллох газар, явуулын жижиг кофе, зайрмагны газрууд олон нээгджээ. Тэдгээрийн дунд дотор нь орж суугаад хоолоо идэх боломжтой явуулын хоолны газар тун ховор. Тэгвэл автобусан дотор үйлчлүүлэгчид нь сууж хооллох боломжтой газар бол MR.Panda.
MR.Panda хоолны газрын эзэн, жижиг дунд бизнес эрхлэгч А.Мөнхтуяатай ярилцлаа.

Яагаад явуулын хоолны газар нээхээр болов?
- Зуны цагт гадаадын бүх оронд түргэн үйлчилгээний хэсэг ажилладаг. Хүмүүст их таалагддаг, тухтай, хурдан байдаг болохоор анх нээхээр болсон.
Хамгийн сайн борлуулагддаг хоол хүнс нь юу байна?
- Манай үхрийн махтай хуушуур сайн гардаг. Солонгосоос олон төрлийн гоймон, тахиа, кимбаб зэрэг бүх хүнс бэлдээд түргэн үйлчилдэг. Хуушуур хийдэг хүн тусдаа байдаг. Өглөө 09 цагаас орой 09 цагийн хооронд ажилладаг.


Хэдэн хүн ажилладаг вэ?
- 3 хүн ажилладаг хуушуур, тахиа хийдэг хүмүүс тусдаа байдаг. Өглөө ирээд бүх хүнс ногоогоо шинээр бэлдэж, дуусмагц дараагийн хоолоо бэлдээд хурдан үйлчлэхийн тулд үйлчлүүлэгчээ хүлээлгэхгүй байх гэж хичээдэг.
Хүнс, хэрэглээний бараагаа хаанаас цуглуулж байна?
- Хүмүүс сайхан харилцаатай. Захиалгыг удаан хүлээлгэхгүй түргэн шуурхай гаргадаг учир хүндрэлтэй зүйл тохиолддоггүй. Манай автобусыг хөөрхөн, гоё байна гэх зэрэг магтаж яарсан хүмүүс захиалгаа аваад л явдаг.


Наадмаар хуушуур хийж борлуулдаг уу? Үнийн хувьд хэдээс хэдээр борлуулж байна?
- Жил болгон стадион дээр гардаг. Өнгөрсөн жил 2500 байсан энэ жил махны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор 3500 болгосон. Үнээ нэмэхгүйг хичээдэг ч яах аргагүй махны үнэ нэмэгдэхэд дагаад нэмэхээс өөр аргагүй болдог.
Өдөрт хэдэн кг махаар хуушуур хийж борлуулж байна?
- Өдөрт 30 кг махаар хуушуур хийдэг. Маш хурдан зарагдаж дуусдаг. Баярын өдрүүдээр 60, 70 кг махаар ч хийгддэг. Хуушуур сайн гардаг шүү.
Та цаашдаа явуулын хоолны газраа томруулах зорилготой юу?
- Хүмүүс манай хоолны газарт их тааламжтай байдаг. Тийм учир энэ хэвээр нь үргэлжлүүлэх бодолтой. Бид ичээний амьтад биш учир цаашдаа улирлын чанартай биш өвөл зунгүй ажиллуулдаг байвал сайн. Доторхыг нь янзалж цэвэрлээд, тууштай ажиллуулах нь явуулын жижиг, хоолны газартай хүмүүсийн нэг гарц юм. Бизнес эрхлэгчид зээлээс зээлийн хооронд явдаг учир аль болох жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжээд өгөөсэй гэж хүсэж байна.
Т.Шижир








Нэг л худлаа байгаад байна. Очиж авч идэж үзлээ үхрийн махан хуушуур л гэнэ.
Үхрийн цул 39,000₮ байна. Нэг хуушуур 3500₮ 50-80гр мах ноогдоно. 1кг махаар ойролцоогоор 11-12ш хуушуур гарна.
Өдөрт 30кг махаар хийж зардаг гэнэ. 333-350 хуушуур болж 1,165,000-1,200,000₮ олно. Тэгэхэд 30кг цул мах өөрөө 1,170,000₮ болоод байгаа юм. Дээр нь Тог, тос, газ, гурил, цалин, нэг удаагийн хэрэгсэл нэмэгдэж өртөг үнийг 3500₮-р нөхөх боломжгүй нь харагдаж байна.
Тиймээс үхрийн махан хуушуур гэж тэмээ, хонь, гэх мэт мах хольж иргэдийг төөрөгдөлж оруулж байх боломжтой юу?