1xBet-ээр иргэдийг залилсан 100 гаруй холбогдогчийг шалгаж байна
Хүний эд, эрхтэнийг зөвшөөрөлгүй авсан П.Батчулууны үйлдлийг гэм буруутайд тооцон шүүхээс 2.6 жилийн ял оноолоо.
2023 оны наймдугаар сард зам тээврийн ослоор нас барсан А-гийн ар гэрийнхнээс элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа судсыг авах талаар зөвшөөрөл авсан боловч А-гийн биеэс шөрмөс, тойг яс, шаант ясны бэхдэгдэх хэсэг, саран жийргэвч шөрмөс, semimembronosus шөрмөсийг шаант ясны дээд булуутай хамт, хоёр дунд чөмөгний доод булуу, archillis шөрмөс, peroneus longus шөрмөс, tibialis anterior шөрмөс зэрэг хүний доод мөчдийн эд, цөсний хүүдий зэргийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан байдаг.