Улаанбаатар метро төслийн захирал Т.Мөнхдалайг нэг сарын хугацаатай цагдан хорилоо

Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний сонгомол барилдааны 97 кг-ын жинд Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Нитеш аваргаллаа. Түүний хувьд, өнгөрсөн жил уг тэмцээнээс мөнгөн медалийг гардаж байсан бол энэ удаа дутуугаа гүйцээж алтан медалийн эзнээр тодорсон юм.
Мөнгөн медалийг Казахстаны Нурасыл Аманали хүртлээ.
Монгол Улсын бөх ОУХМ Г.Ганхуяг, Венесуэлийн Хуан Диаз Бланког үндсэн цаг дуусахаас өмнө даралтаар буулган авч, хүрэл медалийн эзэн болов. Тэрээр “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль гардсан нь энэ юм.








