
Цэцэрлэг сургуулийн амралт эхэлж буйтай хобогдуулан ГССҮТ-өөс мэдээлэл өглөө.
Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч П.Батнаран:
“Зуны амралт эхэлж, амралт зугаалгын улирал эхэлж буйтай холбоотойгоор ГССҮТ-д осол гэмтлийн тоо ихэсдэг. Сүүлийн үед скүтер, мопет, цахилгаан дугуйнаас шалтгаалсан осол гэмтэл ихэссэн. 2024 оноос 2025 онд 6 дахин илүү осол гэмтэл бүртгэгдсэн.
Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжид зөвхөн 24 цагт ирдэг хүүхдийн тоо 200 гардаг. Ахуйн гэмтэл 30-40% гудамж талбайн гэмтэл 20-30 хувьтай байдаг.
Насанд хүрээгүй бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй үлдээхгүй, хүүхдээр хүүхдийг харуулж гадаа гаргахгүй байх нь зүйтэй. Цахилгаан дугуйг насанд хүрээгүй хүүхэд хэрэглэх нь хүнд осол гэмтлийн шалтгаан болдог. Гулсуураас унах, савлуурт цохиулах гэх мэт. Зам тээврийн ослын хувьд 2025 онд хамгаалалтын хэрэгсэлтэй бүртгэл 16 хувь, 10 хувь тодорхойгүй, үлдсэн хувь нь бусад гэж тодорхойлогддог. Манайд ирж үзүүлж байгаа тоон үзүүлэлт л зөвхөн ийм хөдөө орон нутагт бэртээд ирж үзүүлээгүй эсвэл орон нутагтаа үзүүлдэг гэх бүртгэгдээгүй хүүхдүүдийг бодвол энэ тоон үзүүлэлт их гарна. Хүүхдийг урд талын суудалд суулгаж гэмтээдэг тохиолдол их, зориулалтын суудал хэрэглэх нь эцэг эхчүүдийн хувьд бага анзаарагддаг. Тэжээвэр, тэжээвэр биш амьтан болон вакцинтай, вакцингүй гэж байдаг. Хазуулсан, маажуулсан амьтнаа вакцинд хамрагдсан эсэхийг сайн мэдэх хэрэгтэй.
“Осол гэмтлийн тохиолдол жилээс жилд нэмэгддэг. Энэ тал дээр ганц авч үзэх зүйл нь эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулаж, хамгаалалтын хэрэгсэл зүүлгэх, насанд хүрээгүй тохиолдолд цахилгаан дугуй унахгүй байх нь зүй ёсны хэрэг”гэв.
Мөн тэрээр хувцас хатаагчинд гараа хавчуулж гараа хугалах, хуруу, хурууны өндгөө таслах тохиолдол гардаг. Үе тэнгийн дээрэлхэлтэнд өртсөн хүүхдийн тоо 2025 онд 1683 бүртгэгдсэн. 2026 оны эхний 5 сарын байдлаар 725 бүртгэгдсэн. Гэр бүлийн хүчирхийллийн 2025 0-17 насны 177 хүүхэд, 2026 онд эхнийхээр 44 бүртгэгдсэн. Хүүхдийн 100 мянга, ноогдол ашиг орох үеээр архи согтууруулах ундаа хэрэглсэн эцэг эхчүүд ихэсдэг үүнийг дагаад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэх тохиолдол бас гардаг. Суроны бэртэл бусад зүйлсээс илүү бэртэл учруулдаг. Амралт зугаалгаар авто машины осол гарч эмнэлгийн ачаалал энэ үед өсдөг. Бага насны хүүхдийн гарын хугарал, тохой гэх зүйл ерөнхий их гэмтдэг. Гэмтсэн мөчлөгийг сойх хэрэгтэй, түлэгдэлтэд эмчийн зөвлөөгүй зүйл хэрэглэх нь буруу дараагийн шатны зүйлийг эмчид хандах хэрэгтэй. Хол замд хүүхдэд зориулалтын суудал, могойнд хатгуулах, шавжид хазуулахаас сэргийлэх нь чухал.
Тэрээр “эмнэлэгт эрэмбэ дараалал гэж байдаг эмч яаралтай өөр хүн үзэж байх үед зөөлөн эдийн гэмтэлтэй хүн намайг үзсэнгүй, эмч байхгүй байна гэх хандлага ихээхэн гаргадаг” тухайгаа ч хэлж байв” гэсэн бол.
Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Б.Тамир:
“Түлэгдэлтийн хувьд энэ бага насны хүүхэд их байна. Энэ оны 5 сард 1400 орчим статистик судалгаа гарсан”гэв.
Урин дулаан цаг ирж сургууль амарсантай холбоотой хүүхдүүд гэртээ хараа хяналтгүй байдаг. Үүнээс үүдээд халуун тогооны түлэгдэлт, ахуйн бэртэл гэмтэл их нэмэгддэг. Насанд хүрээгүй бага насны хүүхдийг гэрт нь хараа хяналтгүй үлдээхгүй, хүүхдээр хүүхдийг харуулж гадаа гаргахгүй байх нь зүйтэй. Цаг үеэ дагаад морины сунгаанд явахдаа унаач хүүхдүүд мөчлөгийн гэмтэл, тархины гэмтэл гардаг. Нэг үеэ бодоход хамгаалалт сайжирсан учир тархины гэмтэл багассан. Эцэг эх, зохион байгуулагч нар хүүхдэд анхаарлаа сайн хандуулж хамгаалалтын хэрэгсэл сайн өгөх нь зүйтэй” гэв.





Хүүхдийн мэс заслын тасгийн их эмч Б.Тамир:


