309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Хүн төрөлхтний гоо үзэсгэлэнгийн олимп “Miss World” тэмцээн 71 дэх жилдээ Энэтхэг улсын Нью Дели хотноо албан ёсоор эхлээд гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож буй Б.Болор спортын урьдчилсан тэмцээндээ амжилттай оролцож финалын топ наймд шалгарчээ.


Тэрээр "Гүйж байх мөчид бүжигчин хүний тэсвэр тэвчээрийг гаргах гэж их хичээсний үр дүн гарлаа. Спортын сорилт нь зөвхөн биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөс гадна хоорондоо танилцах, нэг баг болж бие биенээ дэмжих, найзлах нөхөрлөх боломжийг нээж өгдөг юм байна" гэж өөрийн цахим хуудаст нийтэлжээ.
ЭХ СУРВАЛЖ: MISS WORLD-MONGOLIA










