ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Украины эзлэгдсэн зүүн хэсэгт байрлах бэлтгэл сургуулилтын талбай агаарын цохилтод өртсөнөөс болж Оросын 60 гаруй цэрэг амь үрэгджээ.
Ахлах командлагч тус хэрэг болсон Донецкийн бүс нутагт ирэх гэж байсан тул цэргүүд цугласан нь энэ байж. Халдлагад АНУ-д үйлдвэрлэсэн ХИМАРС системийг ашигласан талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Энэхүү халдлага нь мөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзахаас хэдхэн цагийн өмнө болсон байна. С.Шойгу Оросын давшилт хэд хэдэн фронтод амжилттай байгааг хэлж, Авдиевка тосгонд хяналтаа тогтоосноо мөн мэдэгджээ.
Энэ удаагийн халдлагын талаар Украины талаас ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.