ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
АНУ-д “Супер Боул”-д ялсан баяраа тэмдэглэж, Канзас хотод баярын парад болсон. Гэвч энэ үеэр зэвсэгт халдлага болж, нэг хүний амь нас үрэгдэж, 20 гаруй хүн шархадсан юм. Цагдаа нар хэрэгт хоёр эрэгтэйг сэжиглэн баривчлаад байгаа ба тэд хоорондоо маргалдсанаас болж ийм аймшигт хэрэг үүссэн гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа аж.
Сэжигтнүүд өөрсдөө мөн шархадсан тул хэргийн дараа эмнэлэгт хүргэгджээ. Уг хэргээс болж шархадсан хүмүүс нь наймаас 47 насныхан байсан юм.
АНУ-д спортын томоохон наадмуудын дараа галт зэвсгийн халдлага гарах нь ховор үзэгдэл биш. Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаа сард сагсан бөмбөгийн тэмцээний баярын үеэр 10 гаруй хүн ижил төстэй халдлагаас болж шархадсан байдаг.