Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар хуульчилжээ. Хуульд заасны дагуу 2024 онд авах дөрвөн удаагийн шалгалтын хуваарийг 2023 онд баталсан байна. Хуваарийн дагуу 2024 оны эхний улирлын шалгалтын цахим бүртгэл хоёрдугаар сарын 14-ний 09:00 цагаас эхэлсэн бөгөөд энэ сарын 29-ний 09:00 цаг хүртэл Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан хүлээн авч байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэж, байршуулсан бөгөөд шалгалтыг уг цахим номын агуулгын хүрээнд авах юм байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгаврын ном одоогоор хэвлэгдэн гараагүй тул ЭНД дарж, цахим номыг судлах боломжтой.
Сонгон шалгаруулалтын хуваарь:
- Шалгалт өгөх хуваарийг 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдөр байршуулна.
- Төрийн албаны ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Салбар комиссоос зохион байгуулна.
Төрийн албаны зөвлөлөөс төрийн албаны ерөнхий шалгалтад оролцогчдод зориулсан 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номыг гаргажээ. Шалгалт уг цахим номын хүрээнд явагдах бөгөөд цаасан ном болон гар утасны аппликэйшн “e-taz” түүний сорилын санг шинэчлэх ажлыг давхар хийж байна гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.