ОХУ шатахууны экспортын хоригоо 2026 оныг дуустал сунгажээ

Өнөөдөр буюу 2026 оны долоодугаар сарын 26-ны өдрийн 08:08 цагт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км-ийн зайд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдлээ.
Аймгийн Онцгой байдлын газраас Ерөө, Хүдэр, Шарын гол сумдын Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол, эвдрэл гэмтэл бүртгэгдээгүй байна.
Газар хөдлөлтийн төв нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвөөс зүүн урд зүгт 50 км, Ерөө сумын төвөөс зүүн зүгт 100 км, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын төвөөс зүүн зүгт 111 км-ийн зайд оршиж байжээ.
Эх сурвалж: ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн.







