Өдөр бүр кимчи хэрэглэх нь таргалалтаас сэргийлэх боломжтойг шинэ судалгаа харуулжээ.
BMJ Open сэтгүүлд нийтэлсэн судалгаанд 40-69 насны 115,276 хүн оролцсон байна. Тэднээс өдөр тутмын хэрэглээндээ кимчи хэр давтамжтай иддэгийг асуужээ. Үр дүнд нь өдөрт 1-3 удаа кимчи иддэг эрчүүд өдөрт нэгийг иддэг эрчүүдтэй харьцуулахад таргалах эрсдэл нь 11-12 хувиар бага байсан аж.
Түүнчлэн байцайгаар хийсэн кимчи их хэрэглэгдэг эрчүүдийн гэдэс таргалах, өөхлөх магадлал 10 хувиар бага байжээ. Харин эмэгтэйчүүдэд энэ эрсдэл 8 хувиар бага ажиглагдсан байна. Үүгээр зогсохгүй, кимчи нь гэдэс доторх ашигтай бактерийн хэмжээг сайжруулдаг болохыг бусад судалгаагаар тогтоосон байдаг.
Харин энэхүү шинэ судалгаагаар байцаатай кимчи эрчүүдийн таргалах эрсдлийг бууруулдаг бол улаан луувангийн кимчи нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь илүүдэл жинтэй тэмцэхэд тусалдаг болохыг тогтоожээ.