
Дуучин Ариана Грандегийн хэвлэлийн төлөөлөгч People сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дуучин бүсгүй аялан тоглолтоо дуусгаад хэсэг хугацаанд олны нүднээс холдож, амрахаар шийдсэн тухай дурджээ. Түүний хэлснээр энэ нь дуучин бүсгүйн гаднах төрхийг олон нийт тасралтгүй шүүмжилж, ярианы сэдвээ болгож буйтай холбоотой аж.
Ариана Грандегийн The Eternal Sunshine Tour аялан тоглолт ирэх 9-р сарын 1-нд дуусах аж.
Түүнээс гадна Ариана Гранде 2027 оны зун Лондон хотын Barbican Centre-т тоглогдох “Sunday in the Park with George” мюзиклийн жүжигчдийн бүрэлдэхүүнээс гарсан талаар тус мюзиклийн продюсерууд мэдэгдсэн байна.
33 настай Ариана Грандегийн гаднах төрх сүүлийн жилүүдэд олны хэл ам, ярианы сэдэв болж, шар хэвлэлүүдийн гол бай болоод байгаа билээ.
Өнгөрсөн баасан гарагт дуучин бүсгүй Petal нэртэй шинэ цомгоо гаргасан ба уг үйл явдлыг тохиолдуулан нийгмийн сүлжээнд нийтлэгдсэн шинэ цомгийн маркетингийн контентууд болон шинэ дууных нь клип дээрх түүний гаднах төрх дахин олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулаад байна.
BBC News







