
Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн шуурхай зөвлөгөөн болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
“Нийслэлийн удирдлагын шуурхай зөвлөгөөн Хан-Ууул дүүргийн засаг даргын тамгын газрын байрны гадаа зогсоол дээр боллоо.
Өнөөдрийн Нийслэлийн удирдлагын шуухай зөвлөгөөн дээр хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. НҮБ-ын цөлжилтийн эсрэг талуудын 17-р бага хурал эхлэхэд 14 хоногийн хугацаа үлдээд байна. Мөн хичээлийн шинэ жил эхлэхэд 28 хоногийн хугацаа үлдээд байна. Өнөөдрийн хуралдаанаар ирэх оны өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн явагдаж байгаа талаар өнөөдрийн шуурхай хуралдаанаар хэлэлцлээ.
Өнгөрсөн амралтын өдрүүдээр С.Зориг агсны хөшөөтэй холбоотой асуудал үүссэн байгаа. Үүнтэй холбоотой хууль зөрсөн эзэн холбогдогчийг тогтоож хариуцлага тооцож эхэлж байна” гэв.
Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Ч.Хувьзаяа:
Нийслэлийн засаг даргын 2026 оны долоодугаар сарын 31-ны өдрийн захирамжаар Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах зарим арга хэмжээний талаар захирамжийн дагуу улсын дугаарын сүүлчийн орноор тэш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан мөн COP17 хурлын үеэр боловсруулсан төлөвлөгөөний дагуу арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ажиллана.
2026 оны хувьд нийт замын хөдөлгөөнд оролцож байгаа авто машин наймаар арван хувийн өсөлттэй байгаа. Замын хөдөлгөөнийг тэг зогсолт хийх эрсдэлээс урьдчилан сэргийлж тэгш сондгойгоор зорчих хязгаарлалтыг наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ныг хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Тэгш тоотой өдөр тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаараар төгссөн авто машинууд хөдөлгөөнд оролцоно. Энэ жилийн хувьд ямар нэгэн бүсчлэл байхгүйгээр тэгш, сондгой тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулах бөгөөд замын уулзваруудад байршуулсан камерын тусламжтайгаар хяналтыг хэрэгжүүлж ажиллана.
Есдүгээр сарын нэгний өдөр хичээлийн шинэ жилийн нээлт эхэлж буйтай холбогдуулж улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохыг мэдэгдье” гэлээ.







