Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахаар Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллана

Уул уурхайн салбарын техник технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлсэн “Mining Week MinePro 2026” экспод Бодь даатгал ХК оролцож байна.
Бодь даатгал ХК нь уул уурхайн салбарын онцлогт нийцүүлсэн эрсдэлийн удирдлагын шийдлүүдээ танилцууллаа.

Бодь даатгал ХК-ийн Байгууллагын даатгал хариуцсан захирал Б.Одгэрэл: Бодь даатгал ХК маань Уул уурхайн салбарт ажилладаг алба хаагчдын чухал үнэт зүйл болох Ажилтны эрүүл мэндийн даатгал, ажил олгогчийн гэнэтийн ослын даатгал гэх мэт онцлох бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ оролцож байна. Мөн үзэсгэлэнд зочлон ирж буй зочид оо эрдсийн дутагдал, хүний биеийн тусгайлсан үзүүлэлтүүдийг тусгай тоног төхөөрөмжөөр оношилж мэргэжлийн эмч зөвлөгөө өгч буйгаараа онцлог болж байна.






















