
Эрүүл мэндийн сайд Н.Батшугар эм, эмнэлгийн хэрэгслийн түүхий эдийн нийлүүлэлт удааширснаас хүртээмж тодорхой хэмжээнд буурсан ч тасалдал үүсээгүй, яаралтай хагалгаанууд зогсоогүй гэв. Хоёр жилийн хэрэгцээг хангах түүхий эд энэ долоо хоногийн сүүлээр ирэх бөгөөд ирэх долоо хоногоос асуудалгүй болно гэж мэдээллээ.
Мөн Баян-Өлгий аймагт хагалгаанд орсон эмэгтэй нас барсан асуудлаар мэргэжлийн багууд ажиллаж байгаа бөгөөд шинжилгээ, комиссын дүгнэлтээр нас баралтын шалтгаан болон эмчийн алдаа байсан эсэхийг тогтооно гэв.
Тэрбээр эмчийн лицензийн шалгалтад оролцогчдын 52 хувь нь тэнцдэгийг дурдаж, эмч бэлтгэдэг 17 их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийг нэгдсэн стандарттай болгохоор ажиллаж байгааг хэллээ.
Мөн 2027 оны төсвийн хүрээнд ахмадуудад даралт, зүрх судас, чихрийн шижингийн эмийг хамтын төлбөргүй олгохоор төлөвлөж байгаа гэсэн юм.










