Алдарт “One Piece” цувралын 25 жилийн ойг тохиолдуулж дахин хийх гэж байгааг продакшн баг нь мэдээллээ. Шинэ цувралын багт Нетфликс, “Toei Animation”, “Fuji Television”, “Wit Studio” нар багтаж байна. Хэдий өдийг хүртэл тус анимэйшн маш амжилттай үзүүлэлтүүдийг харуулж байгаа ч Лүффигийн адал явдлыг эргэн дурсахуйц, сонирхолтой, шинэ байдлаар хийхийг хүсэж буйгаа продакшн баг илэрхийлжээ.
Түүнчлэн шинэ үеийнхэнд “One Piece”-ийг дахин танилцуулна гэв. Шинэ цувралыг Нетфликс зэрэг стриминг платформуудаар цацах ба одоогоор хэзээ цацагдах нь тодорхойгүй байна. “One Piece”-ийн эхний анги нь анх 1999 онд цацагдаж байсан ба өдгөө 1085 дугаар анги хүртлээ хийгдээд буй. Үүгээр зогсохгүй, “One Piece Film:Red” нь Японд хамгийн их орлого олсон зургаа дахь кино болж байсан юм.