Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Тодруулбал, Монгол Улсын 2.5 сая иргэн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэдэд хувьцааг жигд хүртээх шийдвэр гаргах тогтоолын төслийг УИХ-д өргөн барьжээ.
Үүнд гурван зүйл агуулагдаж буй талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.
- Нэгдүгээрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших шийдвэр.
- Хоёрдугаарт ЭТТ ХК-ийн хувьцаа цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын иргэн болсон хүмүүст хүртээмжтэй байх тогтолцоог УБЕГ-тай хамтарч шийднэ.
- Гуравдугаарт хувьцаа өвлөгддөггүй, хоёр дахь зах зээл дээрээ гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх гэсэн зорилготой тогтоолын төсөл байна.
Мөн хувьцаагаа 300 мянган төгрөгөөр зарсан бол, буцаад энэ мөнгөн дүнгээ төлж хувьцаагаа авах боломжтой” гэв.