Володимир Зеленский: Би дайныг зогсооx Трампын төлөвлөгөөг сонсмоор байна
Непалд бэлгийн цөөнх хосын анхны гэрлэлт бүртгэгдлээ. Таван сарын өмнө тус улсын дээд шүүх бэлгийн цөөнхийн гэрлэлтийг зөвшөөрөх түр хугацааны шийдвэр гаргасан юм. Консерватив үзэл баримтлал зонхилсон тус оронд ийм шийдвэр гарсан нь онцлох үйл явдал болж байв.
Хосууд 10 насны зөрүүтэй ба хамтдаа байгаад есөн жил болсон аж. Тэд болон Непалын ЛГБТИК+ активистүүд энэ үйл явдалд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлжээ.
Бусад Азийн улсуудаас зөвхөн Тайваньд л бэлгийн цөөнхийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг юм. 2006 оноос хойш Непал улс нийгэм, улс төрийн түвшинд дэвшилттэй байгаа орнуудын тоонд тооцогдох болсон билээ.