
Сингапур улс иргэддээ ном унших зуршлыг суулгахын тулд ReadSG нэртэй 5 жилийн аян зарлажээ. Уг аяны хүрээнд иргэд өдөр тутам уншсан номынхоо мэдээллийг засгийн газрын цахим платформд оруулснаар урамшууллын цахим зоос цуглуулж, дараа нь тэдгээр зоосоо бэлэн мөнгө болгох боломжтой болж байгаа аж.
Иргэдийнхээ нийгмийн сүлжээ, дэлгэцийн хэрэглээг бууруулж, шүүмжит сэтгэлгээнийх нь хөгжлийг дэмжих үүднээс хэрэгжүүлж буй уг аяны хүрээнд өдөрт нэг удаадаа 15 минут ном уншсанаар иргэд 20 зоос цуглуулах ба цуглуулсан зоосных нь тоо 1000 хүрсэн тохиолдолд зоосоо бэлэн мөнгө болгох боломжтой болох аж.
15 настнуудын дунд явуулсан PISA үнэлгээгээр Сингапур улсын хүүхдүүд уншиж ойлгох чадвараараа дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа ч хүүхдүүдийн ном унших сонирхол томрох тусам буурч байгаа нь Сингапурын эрх баригчдын санааг зовоосоор байгаа аж.
CNN










