Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Тайваньд 20 настай эмэгтэй цөсний чулуу авхуулах хагалгаанд ороход түүний биед 300 цөсний чулуу байсныг эмнэлгийнхэн хэллээ. Уг бүсгүй “Bubble tea” ууж чадахгүй болсны улмаас энэ хагалгаанд орсон байна.
Тодруулбал, эмэгтэйн бие өнгөрсөн долоо хоногоос эхлэн муудаж, халуурч, нуруу нь хүчтэй өвдсөний улмаас эмнэлэгт хүргэгдсэн аж. Эмч нар яаралтай арга хэмжээ авч, түүний баруун бөөр нь шингэнээр дүүрсэн байсныг олж тогтоосон байна. Томографийн шинжилгээгээр уг чулуунууд 5мм-ээс 2см хүртэлх хэмжээтэй байсан нь тогтоогдсон ба цагаан эсийнх нь тоо нэмэгдсэнийг цусны шинжилгээнийх нь үр дүн харуулжээ. Эмч нар эмэгтэйд антибиотик өгч, шингэнийг нь гаргаж, улмаар бие нь дээрджээ.