ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
BTS хамтлагийн дөрвөн гишүүн болох RM, V, Jimin, Jungkook нар энэ долоо хоногт цэргийн албаа эхлүүлж, Жин, J-Hope, Suga нартай нэгдэж, албан үүргээ гүйцэтгэж эхэлсэн. Эдгээр үйл явдал нь BTS-ийг цэргийн албанаас чөлөөлөх талаар удаан үргэлжилсэн маргааныг дуусгавар болгож байна.
Харин хамтлаг эргэн 2025 онд нэгдэх тухай мэдээллүүд олон нийтийн сүлжээнд цацагдаад эхэлжээ.
Даваа гарагт RM, V нар Өмнөд Чунчонг мужийн Нонсан дахь БНСУ-ын Армийн сургалтын төвд цэргийн алба хааж эхэлж, армийн жинхэнэ албанд орохын өмнөх анхан шатны цэргийн бэлтгэлд хамрагджээ. RM элсэхээсээ нэг өдрийн өмнө Weverse гэх шүтэн бишрэгчдийнхээ платформ дээр өнгөрсөн 10 жилийн дурсамж, сэтгэгдлээ хуваалцжээ.