Холлиудын алдарт жүжигчин Анжелина Жоли жүжигчний карьераа өндөрлөж, Камбоджид очих хүсэлтэй байгаагаа нэгэн шинэ ярилцлагынхаа үеэр хэлжээ.
Тэрбээр Холлиудын “эрүүл бус” амьдралаас залхсан гэв. Хэрэв одоо энэ салбарт орох эсэх сонголттой тулгарсан бол хэзээ ч жүжигчин болохгүй байснаа Анжелина Жоли онцолсон юм.
Түүнчлэн жүжигчин бүсгүй Брэд Питтэй салах асуудлаас болж сүүлийн хэдэн сарын хугацаанд хүссэн газар луу гаа явж чадахгүй байгаагаа хэлсэн байна. Хосууд 2005 онд танилцаж, 2014 онд гэрлэсэн ч удалгүй буюу 2016 онд салсан юм. Түүнээс хойш өдийг хүртэл долоон жилийн хугацаанд зургаан хүүхдээ асран хамгаалах асуудлаар маргаантай байж ирсэн. Шүүхийн маргаанаас болж жүжигчин бүсгүй чөлөөтэй амьдарч, аялж чадахгүй байгаа аж. Анх жүжигчин болохдоо хувийн амьдрал нь ингэж олонд дэлгэгдэнэ гэж огт төсөөлөөгүйгээ мөн хуваалцсан байна. Тиймээс энэ бүхэн дууссаны дараа хүссэн газраа тайван амгалан байхыг хүсэж буйгаа жүжигчин бүсгүй илэрхийлжээ.