Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад "Yutong Bus Co.,Ltd" компанийг шалгаруулсан билээ. Тэгвэл энэ долоо хоногт аль нэг оролцогч талаас маргаан гарахгүй бол баталгаажуулж, 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нд шалгарсан нэг компани нь гэрээгээ байгуулна. Дараагаар нь автобусаа нийлүүлнэ гэдгийг Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлсэн юм. Шинээр нийлүүлэх 600 автобусыг нийт 165 тэрбум төгрөгөөр худалдан авах аж.