Нүүрсний нээлттэй сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Таныг ямар гэмт хэрэгт буруутгасан болоод гадаадад байж байгаад ирэв? Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан болоод буцаад ирчихсэн юм уу?
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш: Намайг ажлаа өгсний дараагаар, нэг улс төрийн нам солигдохоор нөгөөдхөө үгүйсгэдэг монголын улс төрийн дэг жаягийн дагуу өмнөхөө харлуулж эхэлсэн. 2008 онд одоогийн МАН, АН хоёр нэг нь нийт иргэдэд 1.5 сая төгрөгийн мөнгийг бэлнээр өгнө гэсэн амлалттай байлаа. Нэг нь 1.4 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа олгоно гээд иргэдэд амлачихсан байсан. Ингээд хоохондоо хамтарсан. Энэ ажлыг гүйцэтгэхийн төлөө л би ажилласан. Тэр үед иргэдэд сар бүр олгох 21,000 төгрөг, ахмад настанд олгох 500,000 төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох нэг сая төгрөгийг олох эх үүсвэрийн дийлэнхийг бүрдүүл гэсэн хатуу даалгавартай байсан учраас олборлолтын ажлыг нэн тэргүүнд тавьж шаргуу ажиллаж байсан. Эрдэнэс Тавантолгой, Эрдэнэс Монгол компаниас Хүний хөгжлийн санд нийлээд 400 орчим тэрбум төгрөгийг оруулсан юм.
2013 оноос над руу чиглэсэн шүүмжлэл гаарсан. Гурван асуудал ярьдаг юм.
Үүнд
- Чалкогийн гэрээг буруу хийсэн.
- 60 тонн даацтай 10 машин авсан нь эвдрээд байда.
- Хүнд даацын машинууддаа дугуй авсан тендерийн асуудлаар АТГ-т хэрэг үүсгэсэн гэдэг. Эдгээр асуудлыг намйаг хэлмэгдүүлэх гэсэн оролдлого л гэж хардаг.
Шударга бусын хонгил руу чихэгдэх гээд байгаагаа мэдэрсэн учраас гэр бүлтэйгээ гадаадад амьдарсан юм. Би оргон зайлаагүй. Монголын уул уурхайг эхлүүлснийхээ төлөө хилс хэрэгт хэлмэгдэж байсан хүн.