Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сурлагын Амжилтын Олон Улсын Үнэлгээ(PISA)-гээр сурагчдын амьдралын сэтгэл ханамжийг тодорхойлжээ.
Үнэлгээнд 81 улс хамрагдахад сурагчдын амьдралын сэтгэл ханамжийн дундаж үзүүлэлт 6.7 байсан бол Азийн дундаж нь 7 байв. Харин Монгол сурагчдынх 7.2 гарчээ. Өөрөөр хэлбэл 15 настай монгол хүүхдүүдийн амьдралын сэтгэл ханамж нь олон улсын дунджаас дээгүүрт үнэлэгдсэн байна. Монгол хүүхдүүдийн сэтгэл ханамжид ямар үзүүлэлт нөлөөлж байгааг Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Хөгжлийн Байгууллага(OECD)-аас лавшруулан судалж байгаа аж.