Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас өнөөдөр "Монгол-Солонгос сэтгүүлчдийн клуб"-ийн оны хаалтын арга хэмжээг зохион байгуулав.
Тус арга хэмжээний үеэр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жүн Гү Монгол Улсын иргэдэд олон удаагийн виз олгох журамд өөрчлөлт орж буйг танилцуулав.
Боловсролын зэрэгтэй холбоотой нөхцөлийг хөнгөвчлөх
- Одоо мөрдөгдөж буйгаар БНСУ-д бакалавраас дээш зэрэг хамгаалсан иргэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн байсан бол
- Солонгос улсад коллежоос дээш хөтөлбөрийг дүүргэсэн эсвэл бусад улсад магистраас дээш зэрэг хамгаалсан иргэн болгож өөрчилжээ.
Визийн хүчинтэй хугацааг өөрчлөх
- Одоо мөрдөгдөж буйгаар богино хугацааны аялал /С3/, оршин суух хугацаа 90 хоног, хүчинтэй хугацаа 1 жил байсан. Тэгвэл энэ журмын хүчинтэй хугацааг гурван жил болгон сунгажээ.
Олон удаагийн виз олгох хүрээг нэмэгдүүлэхээр дараах журмыг нэмжээ.
- Нөхөр/ эхнэр эсвэл шууд хамаарал бүхий гэр бүлийн гишүүн нь одоогийн байдлаар БНСУ-д урт хугацаагаар амьдарч буй /нэг жилээс дээш хугацаагаар/ иргэн
- Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага/OECD/-ын гишүүд оронд зорчих визтэй, тус орнуудад зорчиж байсан иргэн гэх заалтыг нэмсэн байна. Уг журам албан ёсоор арваннэгдүгээр сарын 20-оос хэрэгжиж эхэлжээ.