Өрөг.мн сайтын дөрвөн жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Бид дөрвөн жилийн хугацаанд сэтгүүл зүйн ёс зүйн кодоо эрхэмлэж, “Ёс зүйтэй мэдээлье” уриан дор мэдээ, сурвалжилга, контент, нэвтрүүлгүүдээ бэлтгэн үзэгч олонд хүргэсээр ирсэн юм. Ойн баярыг угтан Өрөг.мн сайтыг дэмжиж үнэлдэг эрхмүүдийн нэг болох загвар өмсөгч Э.Энхболд дараах зүйлийг хэллээ.
“Өрөг.мн вебсайтын нээлтэд анх би уригдаж байлаа. Маш чадварлаг хамт олонтой баг гэж боддог. Ялангуяа хоёр Болороогоороо маш их бахархдаг. Мундаг сэтгүүлчид. Мөн Өрөг.мн-ий контентууд таалагддаг. Дөрвөн жилийн ойгоо угтаж байгаа Өрөг.мн сайтын хамт олонд баярын мэнд хүргэе. Миний хувьд өөрөө бизнесийн салбарт ажилладаг учраас "Бизнес өрөг" нэвтрүүлэгт их дуртай. Бизнесийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй залуусыг дэмжиж олон нийтэд зөвөөр хүргэх, үйл ажиллагааг нь сурталчилах олон талт үйл хэрэг, үр өгөөжийг бий болгодогт талархаж явдаг” гэлээ.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын гарын арван хуруунд багтах хамт олон үзэгч та бүхэнтэй өөр өөр өнгө аясыг мэдрүүлсэн олон төрлийн сошиал контент хийгээд, том хэмжээний нэвтрүүлгүүдээрээ тогтмол учран золгодог билээ. Бидний хичээл зүтгэл шингэсэн бүтээлүүдийг таашаан хүртэж, оюунлаг шүүмж харамгүй хайрладаг үзэгч та бүхэнд баярлалаа.