БНХАУ дэлхийн хамгийн хурдан интернет сүлжээг бий болгосон гэв. Энэ нь одоогийн интернет сүлжээнээс хэд дахин хурдан ажиллах хүчин чадалтай аж. Секундэд 1.2 терабит хурдлах боломжтой энэхүү сүлжээ нь нэг секундэд 150 киноны мэдээллийг дамжуулах хүчин чадалтай гэдгийг Хятадын томоохон технологийн үйлдвэрлэгч Huawei хэлжээ.
Ингэснээр бизнесүүдэд сайн нөлөө үзүүлж, мэдээллийг хурдан дамжуулах, хувьцааны арилжаанд давуу тал үзүүлэх, мөн үндэсний аюулгүй байдалд ч нөлөө үзүүлэх хэмжээний эерэг үр дүнтэй гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
Шинэ сүлжээ нь Бээжин болон өмнөд хэсгийг холбох ба улс даяар өргөжин тэлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Уг сүлжээ хэдий энэ зун ажиллаж, туршилтанд хамрагдаж эхэлсэн ч мэргэжилтнүүдийн таамаглалаас хоёр жилийн өмнө ашиглалтад орж байгаагаараа онцлог аж.