
Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тусгай төлөөлөгчид болох Стив Уиткофф, Жаред Кушнер нар ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины туслах Юрий Ушаковын мэдээлснээр уулзалт 3 цаг 10 минут үргэлжилжээ. Уулзалтын үеэр С.Уиткофф, Ж.Кушнер нар Вашингтон ОХУ-Украины дайныг ойрын хугацаанд дуусгах сонирхолтой байгааг, мөн уг дайныг дуусгах Вашингтоны төлөвлөгөөг танилцуулжээ.
Үүний хариуд Ерөнхийлөгч В.Путин Москва Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагааныхаа зорилтуудад хүрэхээр зорьж байгааг онцолж, дайныг дуусгахын тулд талууд зөрчилдөх болсон үндсэн шалтгаануудыг арилгах ёстой гэжээ.
Ерөнхийлөгч В.Путинтай хийсэн уулзалт нь дууссан даруйд С.Уиткофф, Ж.Кушнер нар Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар Москва хотын Внуково олон улсын нисэх онгоцны буудлаас хөдөлжээ. Тусгай төлөөлөгч Ж.Кушнер нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка Трампын нөхөр билээ.
Эх сурвалж: BBC










