ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Бразилын инфлүэнсер, реалити шоуны “од” бүсгүй өөх соруулах хагалгаанд орсныхоо дараа нас баржээ. Тэрбээр 29 настай байсан юм. Орон нутгийн хэвлэлүүдээр мэдээлснээр Луана Андраде нь тус хагалгаанд ороод 2 цаг өнгөрсний дараа зүрх нь зогсож, эрчимт эмчилгээний тасагт шилжсэн ч төд удалгүй амиа алдсан байна. Хэдий эмч нар яаралтай арга хэмжээ авсан ч бүсгүйг аварч чадаагүй байна. Түүний нас барсан шалтгааныг уушгины эмболи гэж мэдэгдсэн юм. Луана Андраде нь инстаграм дээр 558 мянга гаруй дагагчтай, Бразилын томоохон реалити шоунд орж, олонд танигдсан нэгэн байжээ. Түүний дагагчид болон нийгмийн сүлжээ хэрэглэгчид эмэгтэйчүүдийг баталгаагүй, аюултай гоо сайхны хагалгаанд орохгүй байхыг уриалж эхэлсэн байна.