ШИНЭ намын зүгээс "Таван толгой" компанийн төрийн мэдлийн бүх хувьцааг иргэн бүрт хувааж өгөх тухай шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлжээ.
Тус намын дэд Ерөнхийлөгч Р.Ууганбаатар: Таван толгойн 15 тэрбум хувьцааг эн тэнцүү үнэ төлбөргүй ард түмэнд хувааж өгвөл 1 иргэнд 4400 хувьцаа оногдоно гэсэн тооцооллыг гаргасан гэв.
Тодруулбал ШИНЭ намаас дэвшүүлж буй санаачилга нь “Эрдэнэс Таван толгой”-н 15 тэрбум хувьцааны төрийн өмчилж буй 85 хувийг иргэн бүрт, үнэ төлбөргүй өмчлүүлэх санаачилга юм. Ингэснээр өмнө нь иргэдийн хувьчилж авсан 1072 хувьцаатайгаа нийлээд иргэн бүр 4400 ширхэг хувьцаатай болно. Энэхүү 4400 хувьцаа нь өнөөдрийн ханшаар 308 сая төгрөг болох бөгөөд иргэн бүр 308 саяын хөрөнгөтэй болно гэсэн үг. Тус санаачилгын хүрээнд ШИНЭ намын зүгээс иргэдээс гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлжээ. Одоогийн байдлаар нийт 55 мянган гарын үсэг цуглуулаад байгаа аж. Ингэснээр уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулах шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байна.