Мартаxгүй тоглолтоороо “Мартагдашгүй” дурсамжийг TAKE OFF xамтлаг үлдээнэ
Тэйлор Свифт уран бүтээлчийн гараагаа эхлүүлээд 20 жил болох гэж буй. Энэ хугацаанд тэрбээр арван ч цомгоо гаргаж амжсан. Харин түүний энэ жил эхлүүлсэн “Eras” аялан тоглолт нь дуучин бүсгүйг тэрбумтан болох замд нь нэгэнт оруулжээ.
Тодруулбал, тус аялан тоглолтын тасалбар хэдийнээ 780 сая ам.долларын орлого олж, бүх цаг үеийн хамгийн их орлого олсон тоглолт болох гэж байна. Ингэснээр Тэйлор Свифт зөвхөн урлагийн салбарт хийсэн хөдөлмөрөөрөө хөрөнгөжиж буй анхны тэрбумтан болох юм.
Форбес сэтгүүлээс гаргасан тооцооллоор Тэйлор Свифтийн хөрөнгө 1.1 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнд түүний энэ жилийн тоглолт, мөн тоглолтын талаарх киноноос олсон орлого нь ихээхэн нөлөөлж буй.