Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод 15 жилийн дараа цас оржээ

Алдарт дуучин Рианна өнгөрсөн даваа гарагт төрөлх Барбадос улсынхаа The Grand Kadooment Day баярын карнавалд оролцжээ.
The Grand Kadooment Day нь барбадосчуудын 17-р зуунаас тэмдэглэж ирсэн ургацын баярын төгсгөлд болдог баярын карнавал бөгөөд гурван хүүхдийн ээж, 38 настай Рианна Барбадосын загвар зохион бүтээгч Лорен Остины урлаж, өнгө өнгийн шигтгээ, өд сөдөөр чимэглэсэн хувцас, толгойн гоёлоор гангарчээ.

Тэрбээр уг карнавалд төрсөн дүү Рорри Фентигийн Aura нэртэй хамтлагийн хамт оролцсон байна.







