
Лондон хотын Kew Gardens ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх цаг уурын ажиглалтын станцад сүүлийн нэг сарын турш ямар ч хур тунадас бүртгэгдээгүй байна. Энэ нь тус цэцэрлэгт хүрээлэн дэх цаг уурын ажиглалтын станц 1871 оноос эхлэн цаг уурын ажиглалт хийж эхэлснээс хойших анхны тохиолдол аж.
Лондон хотын баруун өмнөд зүгт байрлах Байгаль орчин хамгаалах агентлагийн цаг уурын станцад мөн адил нэг сарын турш ямар ч хур тунадас бүртгэгдээгүй байна.
Баруун Европын орнуудад өнгөрсөн тавдугаар сараас хойш халуун цаг агаар ноёрхож, 2026 оны зургадугаар сар тус бүс нутгийн хувьд түүхэн дэх хамгийн халуун сар болсноос гадна хэт халуун цаг агаараас болж Европын хэд хэдэн орны нутаг дэвсгэрээр дамнан урсдаг Дунай мөрний усны түвшин сүүлийн 30 жилд байгаагүй хамгийн доод түвшинд хүрээд байна.







