
Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн геополитикийн нөхцөл байдал, олон улсын тогтворгүй байдалтай холбоотойгоор төрийн бүх шатанд зардал хэмнэх, үр ашигтай зарцуулах чиглэл өглөө.
Түүний мэдээлснээр хэмнэлтийн горимд шилжих хүрээнд зарим төрлийн санхүүжилтийг зогсоож, шаардлагагүй зардлыг бууруулах арга хэмжээ авч эхэлжээ.
Н.Учрал “Бүсийн чуулган, салбарын ой, форум, хурал зэрэг бүх арга хэмжээг цуцалж байна. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр гадаад томилолт хийхгүй. Хурал, чуулган зохион байгуулах шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр явуулна” хэмээн мэдэгдэв.
Мөн хэмнэгдсэн төсвийг өвөлжилтийн бэлтгэл хангах, эрчим хүч болон шатахууны хангамжийг тогтвортой байлгах, иргэдийн амьдралд шууд хэрэгцээтэй ажлуудад чиглүүлэн зарцуулах аж.
Ингэснээр төрийн байгууллагуудын үр ашиггүй зардлыг бууруулж, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан шаардлагатай салбаруудад хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх зорилготой байна.
Видео үзэх:







