Бизнес эрхлэгч та олон улсад шалгарсан менежментийн арга барил, Швейцар улсын амжилттай бизнес эрхлэгчдийн туршлагыг хослуулан бизнесээ удирдан явуулахыг хүсэж байна уу? Тийм бол таныг ХААН Банк болон BNP сан хамтран 5 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “Хөгжлийн хөтөлбөр” цогц сургалтад оролцохыг урьж байна.
Хөтөлбөр 2023 оны 11-р сарын 14-ний өдрөөс эхлэх бөгөөд энэ оны хамгийн сүүлийн элсэлт тул ХААН Банкны харилцагч, жижиг дунд бизнес эрхлэгч та бүхнийг 10-р сарын 25-ны өдрийн дотор амжиж бүртгүүлэхийг зөвлөж байна.
Дээрх шалгуурыг хангасан бизнес эрхлэгч хөтөлбөрт хамрагдах боломжтой. Бизнес эрхлэгч эсвэл ААН-ийн гүйцэтгэх удирдлагад ажиллаж буй эрхэм та энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар бизнесийн гадаад, дотоод орчны нөлөөлөл, зах зээлийн өрсөлдөөний тактик, судалгааны арга зүй зэрэг ур чадварт суралцаж, өөрийн бизнесийн загварыг бүрэн зургаар харах, стратегийн хүрээнд хийх ажлуудыг суралцах зэрэг олон давуу талуудыг эзэмшинэ.
Сургагч багш нарын хувьд ЖДҮ-г дэмжигч Швейцарын BPN сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын мэргэжлийн көүч, зөвлөхүүд байх ба танд онол, практик дээр тулгуурлан зааж сургах юм.
Эрхэм бизнес эрхлэгч та энэхүү хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл ХААН Банкны цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Мөн онлайнаар бүртгүүлэхийг хүсвэл доорх QR кодыг уншуулах болон ЭНД дарна уу.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 2023.11.14 – 2023.12.05-ны хооронд /Нийт 7 удаагийн оролт 10 сэдвийн хүрээнд 33ак.цагийн хичээл/
Сургалтын байршил: Танхим /Хүүхдийн 100 оффис, 3 давхар, Ссургалтын танхим/
Сургалтын төлбөр: 500,000 төгрөг /ХААН Банкны харилцагч бол та 420,000 төгрөгөөр бүртгүүлээрэй/
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг [email protected] и-мэйл хаяг болон 95954295 гар утасны дугаараар холбогдон авна уу.
Дашрамд дурдахад, ХААН Банкны Жижиг дунд бизнесийг дэмжих төв нь Монгол болон олон улсын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний байгууллагуудтай хамтран жижиг, дунд, бичил болон хувиараа бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтууд зохион байгуулдаг тул өөрийн бизнесийн цар хүрээ, зорилго зорилттой уялдуулан тохирох сургалтад сонгон хамрагдах бүрэн боломжтойг дуулгахад таатай байна.
АМЖИЛТ ТӨГӨЛДӨР!