Энэтхэгийн өмнөд хэсгийн Хосур хотод нэгэн старт-ап үйлдвэрт скүүтэр “гэрлийн хурдаар” үйлдвэрлэгдэж байна. Тус компанид 90 секунд тутамд нэг скүүтэр үйлдвэрлэгдэж, борлуулатын ашиг нь тэнгэрт хаджээ.
Энэ компанийн захирал нь 33 настай ба сүүлийн жилүүдэд “хоёр дугуйт” хүмүүсийн хэрэглээнд өргөнөөр нэвтэрч эхлэхийг анзаарсан аж. Тус компани эхний гурван жил сардаа 200 скүүтэрийг борлуулдаг байсан бол өдгөө энэ тоо 15000-д хүрчээ. 2030 он гэхэд энэ салбар 100 тэрбум доллароор үнэлэгдэх төлөвтэй байгаа юм.
Энэтхэг улс л гэхэд хоёр болон гурван дугуйтдаа машинаас илүү анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Шинэ Дели эсвэл Бангалор хотын гудамжаар алхахад л дээрх цахилгаан тээврийн хэрэгслүүдийг харах боломжтой аж. 1000 доллараас бага үнээр зарагддаг цахилгаан мопедууд нь түгжрэл ихтэй замыг сүлжээд туулчихдаг гэх мэт. Энэ мэт цахилгаан тээврийн хэрэгслүүдийг хүрээлэн буй орчны мэргэжилтнүүд болон засгийн газар утааг багасгахад үр дүнтэй гэж үздэг байна.
Эх сурвалж: CNN