ЗТХ-ийн сайд С.Бямбацогт улсын төсвөөс хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримтыг АТГ, УПЕГ-Т хүлээлгэн өгч буй талаар зарим сэтгүүлчид мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт байр сууриа илэрхийлж, гүтгэлэг гэж тайлбарлалаа.
Тэрбээр " Говь компани Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн гэж байна. Говь компани 22500 гаруй хувьцаа эзэмшигчтэй. Би зөвхөн тэдгээрийн нэг нь. Хөгжлийн банкнаас авч буй зээлэнд нөлөөлөх ямар ч боломжгүй . Мөн ЗТХ-ийн сайд болсноос хойш иргэний агаарын тээврийн зарим компаниудад давуу эрх олголоо гэсэн байна. Харин ч урьд нь хаалттай байсан нислэгийн томилгоонуудын либералчилсан. Хоёрхон компани нисдэг байсныг нэг болгосон бол давуу эрх гэж ярих нь зүйтэй. Харин дотоод нислэг үйлддэг компанийн тоог дөрөв болгож нэмэхээр ажиллаж байна" гэлээ.