Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
ӨМӨЗО-нд монгол бичгийн хичээлийг сүүлийн удаа орж байна. Өөрөөр хэлбэл монгол бичгийг дахин ашиглахыг Хятад улсаас хориглолоо гэсэн агуулга бүхий нийтлэлүүд цахим сүлжээнд гараад байна.
Бид энэ асуудлаар Өвөр Монголд суралцдаг оюутнаас тодруулахад, “Сүүлийн удаа хичээл орлоо, дахиж монгол бичгийн хичээл орохгүй гэсэн мэдээлэл худлаа. Монгол бичгийн хичээл ордгоороо орж байгаа. Урд нь монгол бичиг гол хичээл болж ордог байсан бол одоо дагавар хичээл болсон гэсэн үг. Ирэх жилээс бүх гол хичээл хятад хэл дээр орно. Харин энэ намраас долоо хоногт нэг удаа монгол хэл, бичгийн хичээл орохоор болсон” гэв.
Харин БНХАУ энэхүү шийдвэрээ олон нийтэд зарлаж, албан байдлаар илэрхийлэхгүй байна.