Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Азийн аварга шалгаруулах тэмцээний 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хагас шигшээд өнгөрсөн жилийн Белградын ДАШТ-ий хүрэл медальт БНХАУ-ын Луо Шяо-Жюаныг 7:3-аар яллаа. Ийнхүү Ази тивд гурав дахь удаагаа финалдаж буй П.Орхон алтан медалийн төлөө “Токио-2020” олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулуу Тыныбековатай барилдахаар болов.