Голомт банк АНЭУ-ын Mashreq банканд Дирхам валютын данс нээлээ

Монголын Сагсан бөмбөгийн холбоо болон Японы Сагсан бөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг өнөөдөр Япон Улсыг зорино.
Хамтарсан бэлтгэл, сургуулилтын хөтөлбөрийн хүрээнд шигшээ баг наймдугаар сарын 6-16-ны өдрүүдэд Япон Улсад бэлтгэл хийж, Японы үндэсний шигшээ багтай хоёр нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөжээ.

Явахын өмнө шигшээ багийн тамирчид албан ёсны өмсгөлөө гардан авсан байна.
Энэхүү хамтарсан бэлтгэл нь олон улсын тэмцээний өмнөх бэлтгэлийг хангах, тамирчдын ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Эх сурвалж: MBA







