
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам энэ амралтын өдрүүдэд боллоо.
Тодруулбал Баян-Өлгий аймгийн баяр наадамд Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Сумын заан Б.Имангали, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат Сумын заан Х.Жарданбек нар Аймгийн начин, Баян-Өлгий аймгийн Бугат сумын харьяат Сумын заан Ш.Батырбек үзүүрлэж Аймгийн заан, Булган аймгийн Могод сумын харьяат Аймгийн арслан М.Эрхэмбаяр түрүүлж Аймгийн хурц арслан чимэг тус тус хүртэв
Ховд аймгийн баяр наадамд Ховд аймгийн баяр наадамд Ховд аймгийн Манхан сумын харьяат Сумын заан Б.Хүрэл-Эрдэнэ Аймгийн начин, Ховд аймгийн Мөст сумын харьяат Аймгийн арслан Ц.Төмөрцоож түрүүлж Аймгийн хурц арслан чимэг тус тус хүртлээ







