Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн саналын дагуу яллагдагч О.Мөнхжинг нэг сар цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан. Шүүгчийн гаргасан энэхүү захирамжид гомдол гаргасан тул цагдан хорионы асуудлыг өнөөдөр 13:30 цагт дахин хэлэлцэхээр шүүх хуралдааны тов зарлажээ.
О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлаад байсан. Үүнийг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын саналыг энэ сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн.
Улмаар О.Мөнхжинг “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэдэг үндэслэл тогтоогдсон тул нэг сар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.