Өдгөө 20 настай, их сургуулийн оюутан Олесяа Кривцова дайныг эсэргүүцсэн сэтгэгдлээ цахим сүлжээнд идэвхтэй илэрхийлснээсээ болж баригджээ.
Одоо тэрээр гэрээсээ гарах боломжгүй бөгөөд хөлөнд нь түүний байршлыг заах бугуйвч зүүсэн байна. Өнгөрсөн оны 10-р сард Крымийн гүүрэнд дэлбэрэлт болсон нь Украинчуудыг хэрхэн баярлуулсан тухай болон найзынхаа дайны тухай бичсэн бичвэрийг цахим сүлжээндээ хуваалцсан нь түүний ял сонсож магадгүй шалтгаан болсон байна.
Тухайлбал, Олесяа-д терроризмыг дэмжиж, Оросын армийг гутаан доромжилсон гэх шалтгаанаар 10 жилийн ял оноож болзошгүй байгаа аж. Түүнчлэн Олесяа нь ОХУ-ын террорист, экстремист гэж үздэг хүмүүсийн албан жагсаалтад багтжээ. Исламын бүлэглэл, эсвэл сургуульд галт зэвсэгтэй халдсан этгээдүүд энэ жагсаалтад голлон багтдаг байна. Энэ талаар бүсгүй “Хэн нэгэн интернэт дээр юм бичсэнийхээ төлөө ийм дээрээ тулдаг гэж үнэхээр санасангүй” гэжээ. Гэртээ хоригдож байх хугацаандаа тэрээр мөн цахим сүлжээнд нэвтрэхгүй, утсаар ярих боломжгүй юм байна.
SOURCE: BBC