Хөгжлийн Банкны хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй “Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол" үргэлжилж байна.
ХӨТӨЛ ХХК ХАМГИЙН МУУ ГУРВАН ЗЭЭЛДЭГЧИЙН НЭГ
- "Хөтөл" ХХК-ийн цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд Хөгжлийн Банкнаас 61.2 сая ам.долларын зээл авчээ.
- Зээлийн үндсэн үлдэгдэл 210 тэрбум 85 сая төгрөг, нийт 374 тэрбум 45 сая төгрөгийн үлдэгдэлтэй
Шинжээчийн дүгнэлт:
- Дээрх төсөлд банк гурван удаагийн зээл олгосон
- 2012.12.19-ний өдөр олгосон 21,513,205 ам.долларыг гадаад гуйвуулгаар шилжүүлсэн. Гүйлгээний хуулгыг Худалдаа Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал О.Орхоны тушаалаар устгасан
- Улмаар зарцуулалтыг шалгах боломжгүй болсон
Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа:
Зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөр, валютаар олгосон зээлийн ханшийн хөдөлгөөнөөс үүдэж Зээлийн үлдэгдэл 374 тэрбум төгрөг болж нэмэгдсэн.
Хөгжлийн Банкнаас гадаад валютаар олгосон зээлүүдэд хүндрэл үүсдэг. Өнгөрсөн жил шийдэгдсэн зээлүүдийн ханшийн зөрүүгийн улмаас манай банканд 20 орчим тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Гэхдээ Хөгжлийн Банк ханшийн эрсдэл, гадаад валютаа аль болох бага алдагдалтай хэрэгжүүлэхийг зорьж ажилладаг. Нэмж хэлэхэд өмнө нь олгогдож байсан зээлүүдийг бага хүүтэй гаргасан байдаг.